Экспорт 5.7 хувиар, импорт 26.2 хувиар өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 11 сарын статистик үзүүлэлтээр гадаад худалдааны тэнцэл урьдчилсан гүйцэтгэлээр 4.0 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Экспорт 2024 оны эхний 11
сард 14.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 781.7 сая ам.доллароор буюу
5.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Харин импорт 2024 оны эхний 11 сард 10.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.2 тэрбум ам.доллароор буюу 26.2 хувиар өсжээ. Экспортын бүтцийг авч үзвэл:
- 87.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн,
(зэс, алт, нүүрс)
- 5.9 хувийг үнэт чулуу,
металл, гоёлын зүйл
- 2.7 хувийг нэхмэл
бүтээгдэхүүн тус тус эзэлж байна.
Импортын бүтцийг авч
үзвэл:
- 21.4 хувийг тээврийн хэрэгсэл, түүний эд,
анги,
- 21.3 хувийг автомашин,
механик, тоног төхөөрөмж,
- 20.8 хувийг эрдэс
бүтээгдэхүүн,
- 8.5 хувийг үндсэн
төмөрлөг, түүгээр хийсэн зүйл,
- 7.4 хувийг хүнсний бэлэн бүтээгдэхүүн
тус тус эзэлж байна.
ОХУ-аас импортолсон бүтээгдэхүүний 70.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Японоос хийсэн импортын 77.5 хувийг суудлын автомашин эзэлж байна.
Манай улсын гадаад худалдааны импортод БНХАУ 40.5 хувь, ОХУ 24 хувь, Япон улс 10.4 хувь, АНУ 4.5 хувь, БНСУ 4.2 хувь, Герман улс 2.1 хувийг эзэлж, энэ нь нийт импортын 85.8 хувь болж байна.