Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарлалаа.
Хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, нийслэлийн авто замын түгжрэл зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Мөн УИХ-д өргөн барих зарим хуулийн төслийг хэлэлцэх аж.
Хуралдааны төгсгөлд хэвлэлийн бага хурал хийх нь одоогоор тодорхойгүй байна.