ХОВД: Ирэх оны төсвийг 131.1 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-21 10:41:15

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар өмнөх оны болон ирэх оны төсвийн асуудлыг хэлэлцлээ.


Орон нутгийн төсвийн 2025 оны нийт зарлага, тусламжийн дүн 131.1 тэрбум төгрөг байхаар тооцож, урьдчилсан төлөвлөгөө гаргажээ.


Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн 2025 оны төсвийг 131.1 тэрбум төгрөг байхаар тооцсон ба уг төсвийн 50 хувь нь аймгийн хөрөнгө оруулалтын зардалд орно. Харин сумдад санхүүгийн дэмжлэгээр 20.1 тэрбум төгрөг, аймгаас сумын орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэгт 16 тэрбум төгрөгийг тус тус хуваарилах юм.   


Өчигдөр болсон аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар ирэх оны төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх тухай ярилцсан бөгөөд төлөөлөгчид, мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг тусган ийнхүү баталжээ.  


Холбоотой мэдээ