Обьектын түймэр 3103 удаа бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Обьектын түймэр 2024 оны эхний 11 сарын байдлаар 3103 удаа бүртгэгджээ.
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны эхний 11 сарын байдлаар 4910 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 944 буюу 23.8 хувиар өссөн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2024 оны эхний11 сарын байдлаар нийт 6062 хүн нэрвэгдсэн байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 2024 оны эхний
11 сарын байдлаар 39.0 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна гэж
Үндэсний статистикийн хороо мэдээлэв.