СЭЛЭНГЭ: Орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэл 131.4 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. 2023 оны 12 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн
мэдээгээр орон нутгийн төсвийн орлого 72701.5 сая төгрөг буюу
131.4 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.
Үүнээс
аймгийн төсвийн орлого 25666.5 сая төгрөг буюу 116.1 хувийн гүйцэтгэлтэй, сумдын төсвийн
орлого 47035.0 сая төгрөг буюу 141.5 хувийн гүйцэтгэлтэй байна.
2024 оны 12 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн зарлага 101578.2 сая төгрөг буюу 88.7 хувийн
гүйцэтгэлтэй гарсан байна.
Үүнээс
аймгийн төсвийн зарлага 43783.7 сая төгрөг буюу 100.7
хувийн гүйцэтгэлтэй, орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлага 57794.6 сая төгрөг буюу 81.4 хувийн гүйцэтгэлтэй
байна.