ӨВӨРХАНГАЙ: Шилдэг хүүхдүүдийг урамшуулах "Хүслийн шинэ жил" зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр,
2024 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь
Нутгийн зөвлөл, Арвайхээр
сумын ЗДТГ хамтран урлаг, сурлага, спортын амжилт, ёс зүй хүмүүжлээрээ үе
тэнгийхнээ манлайлсан шилдэг сурагчдын “Хүслийн шинэ жил”-ийг зохион
байгууллаа.
Баярт 200 хүүхэд оролцож, гарын бэлэг гардан авсан бол сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн үйлсээр манлайлсан есөн хүүхдийг “Оны онцлох сурагч”-аар шалгаруулан шагнав.
Арвайхээр сумын ерөнхий боловсролын зургаан сургууль болон Политехникийн коллежид 11 мянга гаруй хүүхэд, залуус суралцаж байгаагаас ЭЕШ-д 10 хүүхэд 800 оноо авсан бол улс, тив дэлхийн уралдаан, тэмцээнд 300 гаруй хүүхэд амжилттай оролцон алдар нэрээ дуурсгасан амжилтаар 2024 оныг үдэж байна.
Өвөрхангай
аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга
С.Далхаасүрэн тус баярт оролцож, хүүхдүүдэд бэлэг гардуулсан юм. Тэрбээр
хэлэхдээ “Улс, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, багачууддаа оюуны хөрөнгө
оруулалтыг хийх зорилготой. Энэ хүрээнд “Хүслийн шинэ жил”-ийг санаачлан
энэ оноос зохион байгуулж эхэллээ. Мөн ЭЕШ-д 800 оноо авсан хүүхдүүдэд
сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн” гэлээ.