ӨВӨРХАНГАЙ: Нутгийн захиргааны байгууллагын 77 үйлчилгээг E-Mongolia системээс авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-12-23 19:45:37

Арвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил”-ийн хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-тай хамтран төрийн цахим үйлчилгээг дахин загварчилжээ.


Энэ хүрээнд;

  • Гадаад харилцааны яаманд суралцагчийн тухай лавлагаа гаргах,
  • Цаг агаарын тодорхойлолт, лавлагаа,
  • Хоногт 100 шоометрээс их ус ашиглах зөвшөөрөл,
  • Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах (ШТС),
  • Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гамшиг осол гарсан тухай акт, дүгнэлт
  • Ажилласан жилийн лавлагаа
  • Эхийн одонгийн лавлагаа
  • Барилга зураг төсвийн лавлагаа
  • Сүм хийд байгуулах, зөвшөөрөл сунгах хүсэлт
  • Номын сангаар үйлчлүүлэх хүсэлт гэсэн 10 үйлчилгээг e-mongolia системд туршилтаар нэмэх угсралтын ажил хийж байгаа юм.

Ингэснээр нутгийн захиргааны байгууллагын 77 үйлчилгээг e-mongolia системээс авах боломж бүрдэнэ. Мөн тэтгэвэр авагчдын хувийн хэргийг цахимжуулж, мэдээллийн сан үүсгэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ ажил хэрэгжсэнээр тэтгэврийг цахимаар шалгаж тогтоох, цахим хяналт шалгалтыг сайжруулах, ил тод, түргэн шуурхай болгох ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ