СЭЛЭНГЭ: Нийт бараа эргэлтийн хэмжээ буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймагт 2023 оны жилийн эцсийн байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт
744.4 сая ам.доллар байна.
Үүнээс
экспорт 32.0 сая ам доллар, импорт 712.3 сая ам.доллар байна.
Нийт
бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 9.4 сая ам.доллараар буурчээ.
Харин экспорт
15.6 сая ам.доллараар өссөн бол импорт 24.9 сая ам.доллараар буурсан
байна.