Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар үргэлжлэн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-12-22 17:35:48

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 22  /МОНЦАМЭ/. Нийслэлийн өрхийн эмнэлгүүд өнөөдөр, амралтын өдөр 11.00-18.00 цагт хүртэл ажиллалаа.

Амралтын өдрүүд болон оройн цагаар хүүхдийн амьсгалын замын шалтгаантай өвчлөл ихэвчлэн нэмэгддэг учир 12 дугаар сарын 18-наас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж эхэлсэн юм.

Өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд 08:30-21:00 цаг, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цаг хүртэл ажиллаж байна. Тиймээс иргэд өөрт хамгийн ойр ӨЭМТ-д хандаж, тухайн өвчлөлд тохирсон эмчилгээ, үйлчилгээг авах боломжтой юм. 

Холбоотой мэдээ