ӨНӨӨДӨР: Хүний эрхийн байгууллагуудын уулзалт хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-12-23 08:18:16

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 23-ны даваа гарагт болох үйл явдлын тойм:

09:00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Процессын дахин инженерчлэл хийх нийтлэг аргачлал, гарын авлагын төслийг танилцуулах  хэлэлцүүлнэ. Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Б.Одбаяр, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр нар оролцоно.

09:00 цагт: Монголбанканд: “Төв банкны засаглал, чиглэл, эрх зүйн шинэчлэл” эрдэм шинжилгээний хурал болно. 

10:00 цагт: УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана.

14:00 цагт: УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийнэ.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:00 цагт: Хөл бөмбөгийн холбоо 2024 оны санхүүгийн үйл ажиллагаагаа танилцуулна. .

11:30 цагт: "Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны 500 өрх, 4000-5000 иргэнийг байранд оруулалгүй 7 дахь жилдээ хохироож байгаа талаар мэдээлнэ.

12:00 цагт: Өгч байгаа цалингаас өндөр татвар авч байгаа Засгийн газрыг огцрохыг шаардаж иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.

12:30 цагт. Сэтгүүлч Болдко, Италта Алтансүх нар Мэргэжлийн хяналтыг дахин байгуулах талаар шаардлага хүргүүлнэ. 

Холбоотой мэдээ