ДОРНОГОВЬ: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-12-23 14:14:03

Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой комисс хуралдаж сургууль, цэцэрлэгийн орчинд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан энэ оны 12 дугаар сарын 24-31-нийг хүртэл Сайншанд болон Замын-Үүд сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргалаа.


Аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор хүүхдийн эмчид үзүүлж байгаа 100 гаруй үзлэгийн 90 хувь нь томууны өвчлөл байгаа юм.


Тиймээс хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хараа хяналтаа сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, гэр бүлийн гишүүдийнхээ дархлааг дэмжих зэрэг эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг баримтлахыг эцэг, эх, асран хамгаалагчдад хандан уриалжээ.

Холбоотой мэдээ