"Орано майнинг" компанитай байгуулах гэрээний төслийн хэлэлцээний явцыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-12-25 09:00:34

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.


Хуралдаанаар Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано майнинг" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явц, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явц, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “2025 оныг Нийслэлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.


Нийт 42 асуудалтай хуралдааны товд багтсан байна.

Холбоотой мэдээ