ДОРНОД: “Старт ап” төвд бизнес зөвлөхүүд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дорнод аймагт гарааны бизнесийг дэмжих зорилгоор “Старт ап” төв 4 дэх жилдээ ажиллаж байна. Тус төвд зургаан зөвлөх залуу бизнес эрхлэгчдэд зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байгаа юм. Ийнхүү гарааны бизнесийг дэмжих төвтэй болсноор түрээсгүй ажлын байранд үйл ажиллагаагаа явуулж, бие биеэсээ суралцах, дэмжиж хамтран ажиллах боломжийг олгожээ.
Энэ жил л гэхэд дөрвөн бүлгийн 15 залуу бизнес санаагаараа өрсөлдөж, “Үхрийн арьс ширний үйлдвэрлэл” баг түрүүлж, 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан байна. Тэд үхрийн арьс ширийг гар аргаар боловсруулж, зөөлөн дэвсгэр, хазаар, ногт, чөдөр, бугуйл зэргийг хийж оролцжээ.