ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-12-25 07:06:50

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25. Арванхоёрдугаар сарын 25-ны зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: МУИС-ийн номын санд: ШУА-ийн Хошуу нутаг судлал эрдэм шинжилгээний цуврал хурлаар Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын шавьд хамаарах бүс нутгийн түүх, соёлын өв, архив баримтыг танилцуулна. ШУА, МУИС, ТЕГ, МУБИС, Чингис хааны Өв, соёл" хүрээлэн, их дээд сургуулиас архивын нийт 13 илтгэлийг хэлэлцүүлнэ.

09:00 цагт: Нийслэлийн прокурорын гадна: Бусдад эд хөрөнгөө алдаж хохирсон иргэн хуулийн байгуулагад хандаж мэдээлэл хийнэ. Утас: 9091-8818.

10:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг болон байнгын хороодын хуралдаантай.

-Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдана.

-Засгийн газрын хуралдаантай. 

10:00 цагт: “Улаанбаатар Галлерей”-д: “2024 оны онцлох хүүхэд” үйл ажиллагаа болно. Утас: 8901-7101.

10:00 цагт: НИТХ-ын ээлжит бус III хуралдааны хэлэлцүүлэгтэй. Утас: 8909-0657, 8686-3930.

 “ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:00 цагт: “Тугалчин хүү” брэндийн үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад томуу ихэссэн энэ үед нийгмийн хариуцлагын хүрээнд 12-р сарын 28-29-нд Сансрын И-март болон хорооллын Номин их дэлгүүрт эмчилгээний тосондоо 1+1 урамшуулал зохион байгуулж буй талаар мэдээлнэ.

11:30 цагт:Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатарыг хорьсон нь улс төрийн захиалга уу сэдвээр мэдээлэл өгнө.

12:00 цагт: Үндсэн хууль зөрчсөн хуулийн өөрчлөлтийн талаар иргэний нийгмийн байгууллагуудаас мэдээлэл хийнэ.

-ХХЕГ-т: БНМАУ-ын гурван маршалын түүхэн дурсгалт танхимын нээлт болно. Утас: 8911-9058.

-Уул уурхайн салбарын 102 жилийн ойн өдөр тохиож байна.

-Нийслэлд хүүхэд залуучуудад зориулсан “Мөнгөн шинэ жил”-ийн нээлт болно

Холбоотой мэдээ