Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо төсвийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-25 10:16:27

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж, нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2025 оны төсвийг батлах тухай хэлэлцлээ.


Нийслэлийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин, “УИХ-аас энэ сарын 13-нд баталсан Төсвийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална” гэсний дагуу Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг боловсруулан, танилцуулж байгаа”-гаа дурдав.



Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг татварын бодлоготой уялдуулах, бизнес эрхлэгчдийн татварын орчинг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэх, бүртгэл хяналтыг сайжруулах, ингэснээр далд эдийн засгийг бууруулж, үр ашигтай, ил тод, хэмнэлттэй байх чиглэл баримтлан боловсруулжээ. Нийслэлийн 2025 оны төсөв, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хотын эдийн засгийг тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг багасгах, хотын холбоос замуудыг нэмэн, нийтийн тээврийн салбарыг шинэчлэх, авто замын түгжрэл багасгахад анхаарсан төсөв болсныг НИТХ-ын ХМОНХА мэдээлжээ. 

Холбоотой мэдээ