Монголд зохион байгуулсан олон улсын долоон тэмцээнээс 5.6 тэрбум төгрөгийн орлого олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-27 09:35:14

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Улиран одож буй 2024 онд олон улс, тив, дэлхийн чанартай долоон тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад улсын төсвөөс 1.6 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.


Тодруулбал, мөсний загасчлалын ДАШТ, Чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн, Снукер биллиардын ДАШТ, Олон улсын хүүхдийн спортын X наадам, Гимнастрада-2024” ААШТ, Бодибилдинг, фитнессийн ААШТ, Кураш бөхийн өсвөр, залуучууд, ахмадын ДАШТ болсон билээ.


Эдгээр тэмцээнд давхардсан тоогоор 108 орны 1432 тамирчин, 121 дасгалжуулагч, 128 шүүгч, 167 албаны хүн, 968 хөгжөөн дэмжигч хамрагдсан байна. Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан энэхүү орлогод галт тэрэг болон үндэсний авиа компанид дөрвөн тэрбум, зочид буудалд 1.2 тэрбум, худалдаа, үйлчилгээ тээвэрлэлтэд 582 сая, нийт 5.6 тэрбум төгрөгийн орлого оржээ.

Холбоотой мэдээ