ӨМНӨГОВЬ: Бага ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг түлхүү хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-12-28 17:38:12

Даланзадгад, 2024 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор хүүхэд, залуучуудын инженер сэтгэлгээ, цахим хэрэглээг дэмжих зорилгоор "Боловсролын технологийн өдөрлөг"-ийг энэ сарын 24-25-ны өдөр зохион байгууллаа.


Өдөрлөгт Даланзадгад сумын 6 сургуулийн 80 гаруй хүүхэд оролцлоо.

 

Өмнөговь аймаг 2022 оноос эхлэн бүх цэцэрлэгтээ "Steam кinder" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Цогт-Овоо, Сэврэй сумын цэцэрлэгийн хүүхдүүд олон улсын "World green mech" уралдаанд амжилттай оролцож байсан юм.

 

Харин 2025 онд нийт ЕБС-ийн бага ангийн сурагчдын математик, инженерчлэл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх олон улсын "steam-prime" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

Мөн боловсролын салбартаа сургалтын шинэ технологийг нэвтрүүлж, ашиглах чиглэлээр санаачилга гарган 22 сургуульд ухаалаг ангийг байгуулж, 32 цэцэрлэгийг шимт хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнээр хангажээ.

Холбоотой мэдээ