Дипломат, албан, тусгай болон сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-12-29 15:01:27

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оманы Султант Улсын Гадаад хэргийн яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 9-нд Оманы нийслэл Маскат хотноо болов.


Энэ үеэр “Дипломат, албан, тусгай болон сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Оманы Султант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Оманы Султант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булган, Оманы Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Абдулазиз бин Мохаммед Аль-Хосни нар гарын үсэг зурав гэж ГХЯ-наас мэдээллээ.


Холбоотой мэдээ