Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 83 дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-12-30 16:43:43

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.23-29/  нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.


Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 8 иргэний амийг авран хамгаалжээ.


Нийт дуудлагын 70 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурван нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.


Холбоотой мэдээ