Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-12-31 10:05:37

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд энэ сарын 27-нд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, С.Бямбацогт “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааг “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-д хүргэж, түвшингээ ахиулсан.


Энэхүү Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталснаар хоёр улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн үйл аижллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хангагдана хэмээн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ