ХОВД: Нэг кг хонь, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-31 10:53:35

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ховд аймагт одоогийн байдлаар нэг кг үхрийн мах дунджаар 15 мянган төгрөгийн үнэтэй байна.

 

Мөн нэг кг хонины мах дунджаар 15 мянган төгрөг байгаа нь өмнөх өмнөх хоногийн дундаж үнээс 7.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Харин нэг кг ямааны махыг 10 мянган төгрөгөөр худалдаж байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 9.1 хувиар буурсан үзүүлэлт гэж Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ