СҮХБААТАР: Төв талбайдаа шинэ оноо угтлаа
ФОТО МЭДЭЭ 
                                                                    Баруун-Урт, 2025 оны нэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Сүхбаатарынхан төв талбайдаа ёслолын буудлага хийж, аймаг сумын удирдлагууд, орон нутгийн иргэдийн хамтаар шинэ оноо угтлаа.
Энэ үеэр төв талбайд ирсэн 100 хүүхдэд аймгийн Засаг дарга М.Идэрбат гарын бэлгээ гардуулав.
Мөн шинэ оны анхны нар харах аяллыг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний 6:00 цагт уламжлал ёсоор Баян шарга уулнаа хийхээр болжээ.
 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    