Өнөөдрөөс нийтийн тээврийн үнэ 1000 төгрөг боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан тогтоолын өнөөдрөөс иргэд нийтийн тээвэрт 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм.
Ингэхдээ Улаанбаатар смарт карт болон арилжааны бүх банкны карт унших төхөөрөмж ажиллана. Түүнчлэн удахгүй Qpay, socialpay зэрэг цахим төлбөрийн хэрэгслийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Нийтийн
тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал ярихдаа, “2021 оны судалгаагаар нэг зорчигчийг
тээвэрлэх бодит зардал нь 1300 төгрөг гэж гарсан. Тиймээс нийтийн тээврийн
алдагдлын зардлын зөрүүг ойртуулах үүднээс уг шийдвэрийг хэрэгжүүлнэ. Өмнө нь 30 минутын дотор дамжин
суухад үнэ төлбөргүй байсан. Шинэ журмаар 06:00-23:00 цаг хүртэл буюу автобусны
зориулалтын картаар эхний удаагийн 1000 төгрөгөө төлсөн бол өдөрт дөрвөн удаа
үнэгүй зорчино. Харин арилжааны банкны картаар төлбөрөө төлөхөд энэ үйлчилгээ үйлчлэхгүй” гэв.