ХӨВСГӨЛ: Дулаанхан уулан дээрээс нар мандахыг харлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөлийнхөн шинэ оны өглөөний нарыг ойролцоох өндөр уулан дээр эртлэн гарч хардаг уламжлалтай.
Энэ жил Дулаанхан уулан дээрээс шинэ оны анхны нарыг харж хурайлан угтлаа.
Шинэ оны анхны нарыг харсан хэн бүхэн ирж буй жилдээ гэрэл гэгээтэй байж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтдэг хэмээн бэлгэшээдэг учраас өглөө эртлэн босож нар хардаг.
Өнөө өглөө тэнгэрт
ямар ч үүлгүй, нар сайхан
мандлаа. Энэ жил өнтэй сайхан жил болох
нь гэж ахмадууд ярьж байлаа.