СЭЛЭНГЭ: Хамгийн их уншигчтай номоор Ж.К.Роулингийн "Харри Поттер", Л.Сарантуяагийн "Амарлин" зохиол байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-01 13:21:25

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас өнгөрсөн 2024 онд олон ажил зохион байгуулсан байна.

 

Эдгээрээс онцлон зарим ажлаас толилуулья.

 

Тухайлбал, Хүүхдийн уншлагын танхимаас хамгийн их уншигдсан зохиолоор Ж.К.Роулингийн "Харри Поттер", мөн гэрээр ном олгох, нийтийн уншлагын танхимаас хамгийн их уншигдсан зохиолоор Л.Сарантуяагийн "Амарлин" зохиолууд тодорчээ.

 

Харин Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон зөөврийн номын сангаар хамгийн их үйлчлүүлсэн байна.

 

Тус байгууллагаас зохион байгуулсан соёл олон нийтийн ажлын хамгийн хамгийн” буюу "Соёлын бүтээл сар-2024" аянд зориулан зохион байгуулсан 40 гаруй үйл ажиллагаанд нийт 4732 хүн оролцсон байна.

 

Холбоотой мэдээ