Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төслийн явцыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-01-02 11:18:36

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 11 цагаас эхэлнэ.


Хуралдаанаар Улаанбаатар хотын Туулын хурдны замын төслийн явц, 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэх, нийгэм-эдийн засгийн ач холбогдол, Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөгийн нөхцөл байдал, ирэх 3 жилийн төлөвлөгөөг тус тус авч хэлэлцэнэ.


Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулгыг сонсох юм.

Холбоотой мэдээ