ХОВД: Томуугаар өвчлөгсдийн 82.2 хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-02 15:05:15

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймагт томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байна, 

Өмнөх долоо хоногт нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн 13.6 хувь буюу 1306 нь томуу, томуу төст өвчин гэж оношлогджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.2 хувь, өмнөх долоо хоногоос 6.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.  


Томуугаар өвчлөгсдийн  82.2 хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.


Уг өвчний тархалт “аймгийн хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд хүрсэн тул бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, амин дэм илчлэг сайн хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг эмч нар зөвлөлөө.     

Холбоотой мэдээ