ӨМНӨГОВЬ: ЖДҮ-ийг дэмжиж 1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг 2024 онд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийн төслийн хүрээнд 13 аж ахуйн нэгжид 1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ.
Харин
2020-2023 онд хөнгөлөлттэй зээлд нийт 88 төсөлд 10.5 тэрбум төгрөгийн зээл олгож
байсан юм. Тус хөнгөлөлттэй зээлийн 60 хувь нь үйлдэрлэлийн, 40 хувь нь
үйлчилгээний салбарт олгосон байна.
"Шинэ
хоршоо" хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймгийн 67 хоршооны 200 гаруй малчин 8.6
тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан бол сүү, сүүн бүтээгдэхүүний
үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах төсөлд 25 хоршоонд 3.7
тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгожээ.