ОРХОН: Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас худалдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-01-04 12:48:04

Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн хүн амын 2025 оны хаврын махны хэрэгцээнд 200 тн махыг бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах зарыг нээлттэй явуулж, гурван байгууллагаас ирүүлсэн материал болон үйлдвэрийн агуулахад хадгалсан маханд шалгаруулалтыг явуулжээ .


Эдгээр байгууллагаас 'Эрдмийт" ХХК-ийн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр шалгарч, аймгийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулсан байна.


2025 оны гуравдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ангилан савласан 1 кг үхрийн мах 11500 төгрөг, хонины мах 9500 төгрөг, ямааны махыг 7500 төгрөгөөр худалдахаар болжээ.


Аймгийн 2025 оны төсөвт нөөцийн мах бэлтгэхэд 400 сая төгрөг баталсан бөгөөд хавар 30 цэгээр худалдана.

Холбоотой мэдээ