ӨВӨРХАНГАЙ: Гацуур модонд мянга гаруй хүүхэд хүслээ бичиж үлдээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-01-04 12:51:01

Арвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Шинэ оны босгон дээр төв талбайд зассан гацуур модонд хүүхдүүд хүслээ бичиж үлдээсэн юм. Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат, орлогч дарга Ц.Эрдэнэсүрэн нар хүүхдүүдийн захидлыг авч танилцлаа.


Засаг дарга Б.Ганбат хэлэхдээ, “Хүүхдийн хүсэл тэмүүлэл хязгааргүй юм. Гэр бүлийн аз жаргал, сурлага, урлаг, спортын ололт, амжилт, эрүүл мэнд, аймаг, улсынхаа хөгжилд сайн сайхныг хүссэн мянга гаруй захидлыг бичжээ. Бид эх орныхоо ирээдүйн эзэд болсон хүүхэд бүрийн хүслийг эрэмбэлэн ангилж, ажлын зорилт, төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх болно.

Цаашид жил бүрийн шинэ жилээр хүүхдийн хүслийн гацуур мод засаж, Арвайхээр сумын ЗДТГ-ын архивт он, оноор нь хадгалан, хожим өөрийн бичсэн хүсэлтээ архиваас олж харах боломжийг бүрдүүлнэ” гэлээ.



Холбоотой мэдээ