ГОВЬ-АЛТАЙ: Хоттой мал руу чоно дайрч 103 мал ноцсоноос 80 нь үхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-01-04 14:41:59

Есөнбулаг 2025 оны нэгдүгээр сарын 04 /МОНЦАМЭ/. Халиун сумын малчин Г.Дамдиндоржийн хоттой мал руу чоно дайрч 103 мал ноцсоноос 80 нь үхжээ. 


Тодруулбал, Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутагт нэгдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө малчин Г.Дамдиндоржийн хоттой мал руу 5 чоно сүрэглэн дайрч, 103 мал ноцож сэгчин, 80 мал үхсэн байна.


Малчдаас ирсэн дуудлагын дагуу Халиун сумын Засаг дарга Б.Өнөржаргал, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Н.Цэрэнбалжид нар газар дээр нь очиж танилцаж зохих арга хэмжээ авсан байна. Иймд малчид, мал бүхий иргэдийг өвөлжөө, бэлчээр дэх малдаа сонор сэрэмжтэй байхыг Халиун сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтсээс онцгойлон анхааруулав. 

Холбоотой мэдээ