ӨНӨӨДӨР: Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-01-07 06:46:28

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 7-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:


08:30 цагт: Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг МХАҮТ-д болно.

11:30 цагт: Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга болон албаны хүмүүсийн хамт Таван толгой түлшийн зүүн үйлдвэрт ажиллана.

11.00 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны хуралдаан тус тус болно.

12.00 цагт: УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны хуралдаан болно.

14.00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаан болно.

14.30 цагт: УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаан болно.

15.00 цагт: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хуралдаан болно.

-УИХ-ын даргын 2024 оны 59, 82, 92 болон 101 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.

-Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-нд зохион байгуулна.

-Нэгдүгээр сарын 25-26-нд болох Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээний бүртгэл энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

-Энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Энэ сарын 14-нийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой. 

-Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзүүллэгийн танхимд энэ сарын 15-ныг хүртэл гарна.

 

Орон нутагт:

-УИХ-ын Тамгын газар, Ёс зүй, дэгийн байнгын хороо, Ёс зүйн хорооноос томилсон ажлын хэсэг энэ сарын 5-7-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажиллаж, Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаа, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцана.

-Булган аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах "Цодгор хүү-2025" тэмцээн энэ сарын 6-7-нд болно.

-Завхан аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Цодгор хүү-2025” тэмцээн энэ сарын 6-7-нд болно.


Холбоотой мэдээ