ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 9-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
10:00 цагт: УИХ-ын чуулганы хуралдаан болно.
16:00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно.
-Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын
тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг
нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-нд зохион байгуулна.
-Нэгдүгээр сарын 25-26-нд болох Нисгэгчгүй нисэх хэрэгсэл
жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээний бүртгэл энэ
сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их
дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй
иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч
байна.
-Энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор улсын дугаарын захиалга
авч эхэлнэ. Энэ сарын 14-нийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж,
байгууллага тус системтэй танилцаж, өөрийн мэдээллээ шалгаж, нягтлах
боломжтой.
-Шинэ болон шилмэл бүтээлийн “Онцлох бүтээлүүдийн үзэсгэлэн”
энэ сарын 7-20-ны өдрүүдэд “Блью Мон” галерейд гарч байна.
-Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко поло, Хубилай
хаан, монголчууд” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын
үзүүллэгийн танхимд энэ сарын 15-ныг хүртэл гарна.