СҮХБААТАР: БНСУ-ын Вонгванг их сургуультай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсролын газрын дарга Ж.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын баг БНСУ-ын Иксан хотын бага, дунд, ахлах сургууль болон дээд боловсролын системтэй танилцан, туршлага судалж байна. Тус сургуулийн төлөөллүүд өнгөрсөн оны намар Сүхбаатар аймагт зочлох үеэрээ харилцан зочлохыг урьсан юм.
БНСУ-ын Жоллабугду дүүргийн Иксан хотын Вонгванг Их сургууль, аймгийн Боловсролын газартай хамтын ажиллагаа тогтоох зорилго бүхий “Боловсрол 2025” ажлын хэсгийн багт Баруун-Урт сумын ЕБС-иудын захирлууд багтжээ.
Иксан хотын боловсролын газраар эхний өдөр зочилж хамтран ажиллах гэрээний агуулга, хэлэлцээр болон тус газрын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны гол зорилго нь орон нутгаас төгсөх ангийн сурагчдыг Вонгванг их сургуульд элсүүлэх, хөнгөлөлт болон тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах юм.
Тус хотын боловсролын газар нь сүүлийн хоёр жил дараалан улсдаа тэргүүлсэн амжилттай гэв. Ажлын багийнхан мөн Вонгванг их сургууль, Боловсролын газрын дэргэдэх "Хүүхэд хөгжлийн төв"-ийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж туршлага
судалжээ.