ӨНӨӨДӨР: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-01-10 07:08:07

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 10-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:


10:00 цагт: УИХ-ын чуулганы хуралдаан болно.

10:00 цагт: ХЗДХЯ-нд Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно.

12:00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно.

12:00 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт "Шүүх засаглалын шинэчлэлийг хийх нь зөв" сэдвээр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө. 

15:00 цагт: Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Үндсэн хууль-Үндсэн зарчим ба Хууль зүйн салбарын өөрчлөлт" сэдвээр сэтгүүлчидтэй “Улаанбаатар Галлериа”-д чөлөөт уулзалт хийнэ. 

-Бүжгийн спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ Буянт-Ухаа спортын ордонд болно.

-Жюү жицүгийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ Буянт-Ухаа спортын ордонд болно.

-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд болно.

-Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-нд зохион байгуулна.

-Нэгдүгээр сарын 25-26-нд болох Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээний бүртгэл энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

-Энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Энэ сарын 14-нийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой. 

-Шинэ болон шилмэл бүтээлийн “Онцлох бүтээлүүдийн үзэсгэлэн” энэ сарын 7-20-ны өдрүүдэд “Блью Мон” галерейд гарч байна.

-Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзүүллэгийн танхимд энэ сарын 15-ныг хүртэл гарна.


Холбоотой мэдээ