Бруней Даруссалам Улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан суралцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Бруней Даруссаламын Засгийн газраас 2025-2026 оны хичээлийн жилд Олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.
Тус тэтгэлэгт хөтөлбөрт диплом, бакалавр болон магистрын түвшний оюутнууд хамрагдах юм. Тэтгэлэгт сар бүрийн 650 Бруней доллар буюу 1,600,000 орчим төгрөгийн амьжиргааны зардал болон дотуур байрны төлбөр, сургалтын төлбөр багтана.
Тавих шаардлага:
Монгол Улсын иргэн, эрүүл байх;
Бакалаврын болон дипломын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд
болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх
настай байх;
Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш
зэрэгтэй, 35 хүртэлх настай байх /тэтгэлэгт хөтөлбөр эхлэх хугацаа буюу 7 дугаар
сарын 1-ний өдрийн байдлаар/;
Хэлний түвшин /IGCSE- “С” үнэлгээ; GCE-O түвшин; IELTS-6 оноо; TOEFL-550 оноо/ байх;
Бүртгэл 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тэтгэлэгт бүртгүүлэх холбоос: https://apps.katalyst.gov.bn/bdgs-mfabrunei/applicationform
Тэтгэлэг болон сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг холбоосоор авах боломжтой. https://www.mfa.gov.bn/Pages/online-bdgs.aspx