ЗАВХАН: Цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтлийг засжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-11 09:44:32

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтсэн тулгуурыг засварлаж дууссан байна.


Улиастайн хэрэглэгчид төвийн бүсээс хүчдэл авч байна. Өчигдрөөс хойш эрчим хүч хязгаарласан сумд болон Улиастай доторх чиглэлүүдэд дараалалтайгаар хүчдэл өгч эхэлж байна. Удахгүй эрчим хүч хэвийн болно гэж "АУЭХС" ТӨХК-ийн Завхан салбараас мэдээлэв.


Ташрамд, Хөвсгөл аймгийн Хөх хөтлийн даваан дээр гарсан 110 кВ-ын ЦДАШ-ын гэмтэл өчигдөр гарсан. Гэмтлийг засварлахаар "АУЭХС" ТӨХК-ийн Завхан салбар, "ЦДҮС" ТӨХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбар, Эрдэнэт хотын засварын бригадууд газар дээр нь очиж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. 

Гэмтлийг засварлахад цаг агаар болон бусад хүндрэлтэй асуудал үүсэж байгаа боловч шуурхай бүлэг боломжит бүхий л арга хэмжээг авч ажилласан тухай нэмж дуулгав.

Холбоотой мэдээ