Хаврын чуулганд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр 12 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын йлдвэрчний эвлэлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзав.
Үйлдвэрчний эвлэлийнхэн цалин хөлсний тогтолцоог сайжруулж бодлогыг шинэчлэх, зохиомол үнийн өсөлтөд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хуулийг бүх салбарт үр дүнтэй хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн байна. Харин яамны зүгээс хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаа ойрын хугацаанд зохион байгуулж, 2025 оны төлөвлөлтөө хэлэлцэн, шинэчлэн батлуулахаар төлөвлөж буй салбарын хууль тогтоомжийн үзэл баримтлалаа танилцуулах аж.
Мөн улсын хэмжээнд хөдөлмөрийн хууль, аюулгүй байдал эрүүл мэндийн хуулийн хэрэгжилтийн үзлэгийг зохион байгуулах талаар ярилцжээ. Ингэснээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт өнөөдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, ослын дараа нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулж, даатгалын тогтолцоог сайжруулах юм байна.
Үүнээс гадна УИХ-ын
2025 оны хаврын чуулганд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хуулийн
шинэчилсэн найруулгыг өргөн барьж, тогтолцооны шинэчлэл хийхээр төлөвлөжээ.