ӨМНӨГОВЬ: БНСУ-ын Кёнги мужийн Шинхан их сургуультай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЗДТГ БНСУ-ын Кёнги мужийн Шинхан их сургуультай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тодруулбал,
БНСУ-ын их сургуулиудаас сургалтын чанараараа тэргүүлдэг Шинхан их сургуулийн удирдлагуудыг Өмнөговь аймгийн
Засаг дарга холбогдох албаныхан 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч
уулзлаа.
Шинхан их сургуулийн удирдлагын зүгээс сурагч солилцоо, оюутны тэтгэлэгт хөтөлбөр болон ахмадын сувилалд ажиллангаа сурах зэрэг боломжоор цаашид ханган ажиллахаа илэрхийллээ.
Мөн
сайн үйлсийн аяны хүрээнд жил бүр галын болон түргэн тусламжийн машиныг нэг
улсад олгодог, энэ удаа Өмнөговь аймагт түргэн тусламжийн авто машиныг олгоно
гэдгээ албан ёсоор илэрхийлжээ.
Харин
Өмнөговь аймгийн удирдлагууд хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж,
БНСУ-ын Кёнги мужийн Шинхан их сургуульд суралцах хүсэлтэй оюутнуудыг тэтгэлэгт
хөтөлбөрт хамруулах, тусгай хэрэгцээт иргэдэд чиглэсэн “Жаргалан” төвийн үйл
ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, ажиллах хүний нөөцийг БНСУ-д туршлага
судлуулах, мэргэжилтнүүдийг урьж арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтарч
ажиллах саналуудыг хүргүүлжээ.
Тус уулзалтаар хоёр талуудын гаргасан саналуудыг хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой хэмээн үзжээ.
БНСУ-ын
Кёнги мужийн Шинхан их сургуульд 2000 гаруй гадаад оюутан суралцдаг бөгөөд
үүнээс 1000 гаруй оюутан нь Монгол улсаас суралцдаг байна.
Шинхан
их сургууль нь Монгол улстай хамтын ажиллагаатай 15 жил болж байгаа юм.