СЭЛЭНГЭ: "Алтанбулаг" чөлөөт бүсийн үйл ажиллагааг цахимжуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. "Алтанбулаг" чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, цахимжуулахтай холбоотой асуудлаар ажлын хэсэг хуралдаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Хурлын үйл ажиллагаанд
Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн захирагч Н.Баяржаргал, Гаалийн
газрын дарга Б.Өнөболд, Засаг даргын орлогч Ж.Сайнцог болон холбогдох
мэргэжилтнүүд оролцжээ.
“Алтанбулаг” чөлөөт бүсийн хувьд
уг чөлөөт бүсийн хөгжлөөр дамжуулан Монгол Улсад хөрөнгө оруулалтын таатай
нөхцөл бий болгох замаар нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, худалдааны
эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах,
санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж олон улсын жишигт хүрсэн орчин үеийн чөлөөт
бүс болох эрхэм зорилготой ажилладаг.
"Алсын хараа-2050"
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим монгол үндэсний хөтөлбөрийн
хүрээнд “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг цахимжуулахын тулд Алтанбулаг
чөлөөт бүсийн захирагчийн албанаас шат дараалсан олон ажил хийхээр
төлөвлөжээ.
Эхний ээлжид бүртгэл хийх, оочер дараалал үүсч буй байдлыг арилгах зорилгоор чөлөөт бүсийн үйл ажиллагааг ийнхүү цахимжуулахаар шийдвэрлэсэн байна.