Хүүхдийг цахим орчинд хориотой, хортой агуулгаас хамгаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-18 11:55:26

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд ЦХИХХ-ны, ГБХНХ-ын, ХЗДХ-ийн сайд нар хамтран батлах “Цахим орчинд хүүхдийг хориотой, хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ын төслийг боловсруулж, ажлын хэсгээр хэлэлцүүллээ. 


Мөн хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах, цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий “Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”-ын төслийг хэлэлцэж, ажлын хэсгийн гишүүд санал өгчээ. Уг журмыг ЦХИХХЯ-наас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах юм.


Хүүхэд хамгааллын тухай хуульд хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны хүүхэд хамгааллыг өргөжүүлж, үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг оногдуулж байгааг ГБХНХЯ мэдээлжээ. 



Холбоотой мэдээ