ЗАВХАН: "Тосон" дулааны цахилгаан станц нэгдсэн сүлжээнд холбогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2025
оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц Монгол улсын
цахилгаан дамжуулах нэгдсэн сүлжээнд холбогджээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумд хэрэгжиж буй “Тосон” Дулааны Цахилгаан Станц төслийн эхний блок 1-р сарын 17-ны өдрийн 23:17 цагт Монгол улсын цахилгааны дамжуулах нэгдсэн сүлжээнд амжилттай залгагдлаа.
Тосонцэнгэл дулааны цахилгаан станц төслийг 2022 оноос "Жем" групп, "Тосон энержи" ХХК өөрсдийн хөрөнгөөр эхлүүлсэн байна. Тус дулааны цахилгаан станц нь бүс нутгийн нүүрсний томоохон орд Могойн гол, Овоотын нүүрсийг орон нутгийг цахилгаан эрчим хүчээр хангаж эхлэх юм. Дулааны цахилгаан станц нь баруун бүсийн эрчим хүчний томоохон эх үүсвэр юм.
22 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц ийнхүү ажиллаж эхэлснээр Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймаг эрчим хүчний найдвартай эх үүсгүүрээр хангагдаж байна. Төсөлд оролцсон, дэмжсэн нийт эрчим хүчний салбарынхандаа талархал илэрхийлье гэж Тосон Энержи ХХК-аас мэдээлэв.
Тосон дулааны цахилгаан станц нь баруун бүсийн эрчим хүчний томоохон эх үүсвэр юм