БАЯН-ӨЛГИЙ: Баруун бүсийн физикийн олимпиадад багш, сурагчид амжилттай оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн физикийн олимпиадад Баян-Өлгий аймгийн багш, сурагчид амжилттай оролцлоо.
Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын
ивээл дор Монгол Улсын Гавьяат багш Г.Баасанжавын нэрэмжит Баруун бүсийн
физикийн IV олимпиадыг Алтай хотод 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр зохион
байгууллаа.
Олимпиадад Баян-Өлгий аймгаас 2 багш 14 сурагчийн бүрэлдэхүүнтэй 2 баг, баруун бүсийн 5 аймгийн 12 багийн 84 багш, сурагчидтай өрсөлдөж, 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл, 1 тусгай байр эзэлжээ.