ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:
8:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хорооноос СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордонд зохион байгуулна.
10:00 цагт: Засгийн газраас татварын хууль тогтоомжийг
шинэчилж, боловсронгуй болгох зорилтын дагуу ГЕГ-аас энэ сарын 22-31-ний
өдрүүдэд “Татварын хууль тогтоомжийн шинэчлэл” сэдвээр 5 удаагийн хэлэлцүүлэг зохион
байгуулна. Гаалийн зуучлагч байгууллага, сонирхогч бусад этгээдэд зориулсан
хамгийн эхний хэлэлцүүлэг өнөөдөр Гаалийн ерөнхий газарт болно.
14:00 цагт: “Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний
технологи)” хэлэлцүүлэг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
-Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Швейцарын Давос хотноо
энэ сарын 20-24-нд “Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор зохион
байгуулж буй Дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна.
-Усанд сэлэлтийн УАШТ энэ сарын 22-25-нд болж байна.
-Монгол
Улсын Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит
чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөнө.
-Цэргийн бүртгэл нийслэлд өнөөдөр дуусна.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын
их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах
хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт
хүлээн авч байна.
Орон нутагт:
Хөвсгөл аймагт “Ая эгшгийн зургаан жигүүр-2025” өсвөрийн
ардын хөгжимчдийн уралдаан энэ сарын 22-23-нд болно.
Хилийн чанадад:
Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон
улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.