С.Дулам: Үндэсний бичгээ л сэргээхийн төлөө багш маань олон жил олон янзаар тэмцсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2025-01-25 10:45:04

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/.  Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2024" уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг нээх, шилдэг оролцогчдын шагнал гардуулах ёслолын үеэр Ардын багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламаас дараах мэдээллийг тодруулав.

 

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албыг хос бичгээр хөтөлж эхэллээ. Та үүний ач холбогдлыг хэрхэн үзэж байна вэ?

-Манай оронд ардчилал анх эхэлсэн цагаас хойш л миний багш нар, эрдэм номын багш Чойувсанжав багштан болон бидний ганц мөрөөдөл нь энэ байсан. Хамгийн гол нь монголчуудын авч үлдэх юм юу вэ гэхээр үндэсний бичиг үсгээ өөрийн болгоод авчих юм сан гэсэн зорилго байсан. Үүний төлөө миний багш маш олон жил олон янзаар тэмцэл хийсэн. Тухайлбал, Японд байхдаа цахим монгол бичгийн машин хийлгэхээс эхлээд өөрийнхөө хөрөнгөөр маш олон зүйлийг хийсэн. Энэ үйл хэрэг хэзээ нэгэн цагт биелэх болов уу гээд бид мөрөөдөж явсан юм.

 

Нэг үе монгол бичгийг бага сургуулиас эхлээд зааж байгаад энэ цаг үетэй золгосон. Багшийн минь багш Б.Ринчен багш маань амьсгаа хураахдаа ганцхан үг хэлсэн. Та нар минь монгол бичгээ л авахыг бодоорой гэж хэлээд амьсгаагаа хураасан. Тийм болохоор хамгийн эрхэм хүндтэй багш нарын маань нэгэн үеийн их хүсэл мөрөөдөл өнөөдрөөс биелж эхэлж байна. Тэд нар маань амьд мэнд байсан болоосой, миний багш энэ цагийг үзсэн болоосой гэж харамсаж байна.

 

онгол бичиг яагаад монголчуудад чухал вэ?

нэ дэлхий ертөнцөд монгол бичгийг авч үлдэх ёстой, энэ бичгийн гол эзэн нь монголчууд, монгол угсаатан юм. Монгол угсаатны зарим нь монгол бичигтэйгээ байсан үе ч бий. Тэгэхээр үлдсэн эзэн нь Монгол Улс, Монгол Улсын иргэд, монголчууд юм. Тиймээс маргадаг цаг өнгөрч, одоо ганцхан хэрэгжүүлэх цаг л үлдсэн. Үүнийг манай иргэд их сайн ойлгодог болсон байна. Олон нийтийн сүлжээгээр харж байхад бүгд л монгол бичгээрээ бичиж, сурах гэж оролдож байна. Энэ бол үнэхээр сайхан хөдөлгөөн болж байна.

 

-Монгол бичгээ цаашид улам дэлгэрүүлэхэд юу хийх шаардлагатай гэж та үзэж байна вэ?

иний бодлоор, хүмүүс орчин үеийн технологи, мөн олон нийтийн цахим ертөнцийг маш сайн ашиглах хэрэгтэй. Сошиал ертөнц их хүчтэй байна шүү дээ. Одоо юу их хүчтэй байна түүнийг л дагаж, дагуулан тонгорно гэсэн үг. Олон нийтийн сүлжээгээр монгол бичгээрээ бичих гэж оролдож байгаа нь их зөв алхам гэж үзэж байна. Орчин үед технологи их хөгжсөн учраас монгол бичиг рүү хөрвүүлэх асуудал бараг шийдэгдээд байна шүү дээ. Бүр залхуу хүрээд байвал ганц хоёр товчлуур дарах л ажил үлдэж байна. Ер нь, хоёр гуравхан үсгийн зөрөөг л шийдэх асуудал бий. Миний компьютер дээр бол бүүр шийдчихсэн.

 

-Та монгол бичгээ хүүхэд залууст түгээн дэлгэрүүлэхээр олон нийтийн сүлжээнд монгол бичгээрээ бичиж оруулж байгаа юу?

доохондоо оруулаагүй байна. Цаашдаа монгол бичгээрээ оруулах санаатай байгаа.  

 

 

Холбоотой мэдээ