Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-01-24 09:49:45

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 29-нд Төрийн ордонд болно.

 

Хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулсан Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс зохион байгуулах юм.


Хэлэлцүүлэгт оролцох иргэдийн хүсэлтийг энэ сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Төрийн ордны шуудангаар болон цахим шуудангийн хаягаар хүлээн авч байгаа аж.

Холбоотой мэдээ