БАЯН-ӨЛГИЙ. Хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга А.Бегарысийн санаачилгаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодитой болгож, зоригтой өөрчлөлт хийцгээе” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн эрх, нийгмийн оролцоог
бодит ажил хэрэг болгох, тэдэнд тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн хоцрогдлын эрт илрүүлэлт,
тэгш хамруулах боловсрол, хүүхэд хамгаалал, хөгжил, оролцооны өнөөгийн нөхцөл
байдлыг тодорхойлох, төрийн зүгээс авч хэрэгжүүлэх үйл
ажиллагаа, хэрэгжүүлэх бодлогыг орон нутгийн түвшинд боловсруулж, хэрэгжүүлэх
боломжуудыг хэлэлцэх зорилготой юм.
Хэлэлцүүлэгт
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус
байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эцэг эх, асран хамгаалагчид болон
иргэдийн төлөөлөл оролцож мэдээлэл солилцлоо.



