СЭЛЭНГЭ: Амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-26 09:15:23

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Ойн менежмент төлөвлөгөө болон ойн санг гэрээгээр эзэмшигчдийн нийгмийн хариуцлагын хүрээнд биотехникийн ажлыг явуулж байна.

 

Дээрх ажлын хүрээнд цас ихээр орж амьтны идэш тэжээл хомсдсон газарт амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулах ажлыг зохион байгууллаа.

 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Байгаль орчин, Ойн санг гэрээгээр эзэмшигч "Ногоон нарс", "Тэргүүн тэлмэн", "Агь товгорын хөндий", "Хярааны хонхор", "Монгол сафари", "Чагтайн эх", "Мишээл ариун" зэрэг компани хамтарч 2 чиглэлд боодол ногоон өвс, 120 кг байгалийн давс тараасан байна. 

Холбоотой мэдээ