ӨНӨӨДӨР: "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-28 06:50:36

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм: 


9:00 цагт: Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” хэлэлцүүлэг “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль” сэдвээр болно. Утас: 8808-9897


9:30 цагт: Нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц үйл ажиллагааг нэвтрүүлэх сургалт Улаанбаатар зочид буудлын “Улаанбаатар Event hall”-д болно. Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар оролцоно. Утас: 99991630


11:00 цагт: Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааны тухай хэвлэлийн хурал Яармагийн Хангарди ордонд болно. Утас: 99901600, 96608860, 95797949


15:00 цагт: Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд монументал урлагийн эскиз зургийн үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн хоёр давхарт нээнэ. 


16:00 цагт: НҮБ-ын Хүүхдийн Сан залуучуудын дунд сэргээгдэх эрчим хүчний тухай ойлголт, тэдний ногоон ур чадварыг нэмэх зорилго бүхий "Эрчим хүчний шилжилтийн манлайлагч” хөтөлбөрийн үр дүнг НҮБ-ын байрны 3 давхарт танилцуулна. 


-Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.


-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

 

Орон нутагт:

Хөвсгөл аймагт Өрхийн хөгжлийг дэмжих нэрлэсэн жилийн нээлт болно.


Хилийн чанадад:

-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.

Холбоотой мэдээ