ДУНДГОВЬ: Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-01-27 17:16:16
altantogos

Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) Дундговь аймгийн ЗДТГ, ХХААГ-тай хамтран Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих “MON-SHEP” төслийг тус аймагт хэрэгжүүлэхээр санал солилцов.


Тодруулбал, тус хөтөлбөрийг хариуцсан зөвлөх Мантани Нобухиро болон төслийн техникийн зөвлөх Ч.Сувд нараар ахлуулсан төслийн баг Дундговь аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзаж, уг төслийг 2025-2028 онд Дундговь аймагт хэрэгжүүлэх талаар аймгийн удирдлагуудтай санал солилцон 2025 оны төлөвлөгөөг хэлэлцжээ.


Төмс, хүнсний ногооны тариалалтыг дэмжих “MON-SHEP” төсөл 2024 оноос Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн ба жижиг, дунд хүнсний ногоо тариаланчид болон тус салбарын төрийн албан хаагчдыг чадавхжуулж, дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжин, зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих, үр дүнтэй механизм бий болгох, хүнсний ногооны хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр ажиллах юм.


Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун орон нутгийн ногоочдыг чадавхжуулах, менежментийг сайжруулах, аймгийн иргэдийн хүнсний ногооны хэрэгцээг хангах, тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлжээ. 



Холбоотой мэдээ